Шууд Chart

Асашёорюү Д.Дагвадорж Өвөр Монголын Д.Баярбаатар аваргад хүндэтгэл үзүүлж, золгожээ

2019-02-14 17:37:33

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Асашёорюү Д.Дагвадорж Өвөр Монголын их аварга Д.Баярбаатарт хүндэтгэл үзүүлж, золголт хийжээ. Аса аварга очихынхоо өмнө Д.Баярбаатар аваргад золгох гэж байгаагаа утсаар дуулгаад “Эрхэм ах та гэрийнхээ хойморт намайг хүлээгээрэй. Бэлдэж зэхэж хөл алдах хэрэггүй. Би . Харин Д.Баярбаатар аварга Асашёорюү Д.Дагвадоржийг Хатавч боомтон дээр нутгийнхаа зон олон болон хөтөлгөө морьтой угтан авчээ. Түүнчлэн мэргэжлийн сүмо бөхийн анхны Монгол Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Зүүн Үзэмчин хошуунд зочилсонд баярласан нутгийн иргэд хоёр аваргыг Д.Баярбаатар аваргын гэр хүртэл дагалдаж явжээ. Мөн Өвөрмонголын их аварга Д.Баярбаатар Асашёорюүд эмээл хазаартай шарга морь бэлэглэсэн байна.

Дашрамд дуулгахад, Өвөр Монголын алдарт хүчтэн Д.Баярбаатар аварга энэ жил 41 насыг зооглож байна. Тэрбээр 1024 бөх барилдсан наадамд гурав, 512 бөх зодоглосон наадамд долоо, 256 бөх барилдсан наадамд 34 түрүүлсэн бөгөөд 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнуулсан билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Асашёорюү Д.Дагвадорж Өвөр Монголын Д.Баярбаатар аваргад хүндэтгэл үзүүлж, золгожээ  
Үзсэн: 4484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-14 18:09
сайхан сайхан

Бидэнтэй нэгдээрэй