Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монгол Улсын өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн дүн мэдээллийг танилцуулна

2019-02-15 07:30:00

-Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 15-ны баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

МУИС

09:00 цагт: МУИС-ийн эрдэмтэн багш нарын боловсруулсан өндөр түвшний 10 төсөл, залуу судлаачийн тэтгэлгийн 11 төсөл, инновацийн дөрвөн төсөл болон судалгааны суурь зардал зэрэгт нийт 830 сая төгрөгийн санхүүжилт олгох батламж гардуулах арга хэмжээ тус сургуулийн нэгдүгээр байранд болно. Утас: 99002019

Төрийн өмчийн XII байр

09:00 цагт: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Цогц дэмжлэг төв” төрийн бус байгууллагатай хамтран бэлтгэж, хэвлэн гаргасан “Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл ном”-ыг нийтэд танилцуулан, хүргэх нээлтийн ёслолын арга хэмжээ 205 тоотод болно. Утас: 99997605

Офицеруудын ордон

10:00 цагт: “Улаан од" сонин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой болно. Утас: 99121715

MN-Мэдээллийн төв

11:00 цагт: “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-аас “Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Засгийн газрын III байр

11:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр сарын мэдээллийг хүргэнэ. Мөн 2018 оны IV улирлын ДНБ-ний мэдээллийг хүргэх юм.

Хэвлэлийн хүрээлэн

13:00 цагт: “Хэвлэх мэдээллийн байгууллагын удирдлагууд Жендэрийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зарах арга хэмжээ болно. Утас: 350002

Шангри-ла

15:00 цагт: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаа зочид буудлын хурлын танхим болно. Энэ үeэр 2018 онд салбартаа манлайлж ажилласан эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаруулж, шагнал гардуулна. Утас: 99179899, 86885060

ШУТИС

15:30 цагт: Хүндэт нөхөр Ким Жөн Ирийн 77 насны ойг тохиолдуулан "БНАСАУ-ын хөгжлийн түвшин, Удирдагч Ким Жөн Ирийн гүйцэтгэсэн үүрэг" сэдэвт уулзалт ярилцлага Т байрны 203 тоот хурлын танхимд болно.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн дүн мэдээллийг танилцуулна  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй