
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “KFC-гийн хоолноос болж гурвааc 14 насны 20 гаруй хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна”, “С.Чинзориг: Ирэх онд инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь тодорхой”, “Манайх иргэнийхээ эрхийг орхигдуулж төрөө бөөцийлсөн хуулийн философитой”, “Хар тамхи цар тахлын хэмжээнд очив уу” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Эрдэнэс Монгол”-ын давуу эрхийн хувьцаа “амилах” сураг”, “Гандантэгчэнлин хийдээс Эрдэнэсийн санд тушаасан үнэт эдлэл биет хэлбэрээрээ байхгүй”, “Дэлхийн дэвжээнд дүүлсэн эрэмгий хоёр “оргил””, ““Алтан баззер”-ын төлөө” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Н.Баяртсайханыг чөлөөлөх баараггүй таван үндэслэл”, “Сүлжээ дэлгүүр шүүх биш”, “Говийн ховордсон ургамлуудыг сэргээхэд “Эрдэнэс Тавантолгой хамтарна”” зэрэг нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.