Шууд Chart

Туул голын мөс цөмөрч, машин суужээ

2019-02-15 10:50:40

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, "Хадтай" амралтын газраас Улаанбаатар чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын машин мөс цөмөрч усанд суусан байна. Налайх дүүргийн Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж таван зорчигчтой суудлын машиныг татан гаргажээ. 

Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 


Туул голын мөс цөмөрч, машин суужээ   
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-15 11:35
gol moroni us gvitsed holdoogvi mashin tergeer bv yvtsgaa geed l serenjlvleg tsagin hvrdeer heleed bhad daa heneggvi mongol zan uu hetsv dee hetsv

Бидэнтэй нэгдээрэй