Шууд Chart

Өвөр Монголын их аварга Баярбаатар Д.Дагвадоржид эмээл хазаартай морь бэлэглэжээ

2019-02-15 11:10:01

Монгол Удсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж сар шинийн үеэр Өвөр Монголын их аварга үзэмчин бөх Баярбаатрынд очиж золгосон билээ.

Д.Дагвадорж хүлгийн жолоо залхаасаа өмнө “Эрхэм ах та гэрийнхээ хойморт намайг хүлээгээрэй. Бэлдэж зэхэж хөл алдах хэрэггүй. Би дүү хүний хувьд, бөхийн жудгийг бодож таньтай золгохоор шийдсэн юм” хэмээн урьдчилж хэлсэн байж.

Гэвч Баярбаатар Хатавч боомтон дээр хөтөлгөө морьтой түүнийг тосч авчээ. Мөн тэдний золголт уулзалтыг харан хөөрч баярласан нутгийн хүмүүс Зүүн Үзэмчин хошуун дахь их аваргын гэр хүртэл дагаж давхилдсан аж. Түүнчлэн Баярбаатар Монгол хүний ёс уламжлал, жудаг, хүндэтгэлийг сахиж, Д.Дагвадоржид эмээл хазаартай шарга морь бэлэглэжээ.

Баярбаатар нь 41 настай, 1024 бөх зодоглосон наадамд гурав түрүүлж, гурав шөвгөрч, 512 бөх зодоглосон наадамд долоон удаа түрүүлж, найман удаа шөвгөрч, 256 бөх зодоглосон наадамд 34 удаа түрүүлсэн их аварга юм.

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

Өвөр Монголын их аварга Баярбаатар Д.Дагвадоржид эмээл хазаартай морь бэлэглэжээ  
Үзсэн: 2274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-02-15 15:25
1024 бөхөд гурван түрүү шөвөг гэдэг сайхан амжилт бяр ухаан манайхан 1024 т шөвгөрсөн бол аврага авна гээд гүйгээд хөл нь цуцвал яриад ам нь цуцвал бичээд барилдах биш тэмцэлдээд эхлэнэ уйдсан Ерөнхийлөгч нь хүслийг нь биелүүлнэ ингээд иргэд олондоо зөвшөөрөгдөөгүй амны бай болсон нэг авргатай болно тэр нь хэнд хүндлэгдэхгүй түүнээсээ хойш 5 давахгүй залуу бөх шиг нэгэн болж хувирна.Шударга сайхан наадахсан даа гэхдээ би монгол бөх үзэхээ байсан миний сонирхол начин Жамъянпүрэв, Адъяахүү арслан А.Сүхбат, заан Сумъяабазар Өсөхөө Цэрэнпунцаг Ганбат Гантогтохоор дууссан дахин хэзээ үндэсний бөхөө шимтэх бол бүрхэг бас сонирхол хол байна даа
зочин [127.0.0.xxx] 2019-02-15 15:16
Манайхны аврагаууд хойшоо юм биш үү аан Өсөхөө Сүхбат Эрхэм Мөнхбат Батсуурь нар очиж золгох бус мөргөмөөр амжилт байна.Өөрийнхөө амжилтыг хараад ичээсэй тиймээ харин эсрэгээр том юм яриад зурагт хөргөгчөөр гараад бас яриад л амны доор хагархай гэгчээр шүү

Бидэнтэй нэгдээрэй