Шууд Chart

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээний бүртгэл өнөөдөр дуусна

2019-02-15 15:13:14

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бусад оролцогч талыг хамруулан зохион байгуулж буй "Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" хоёрдугаар шатны арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 15-ны 17:00 цаг хүртэл бүртгэж байна.

 

Арга хэмжээнд хамрагдсанаар аж ахуйн нэгжүүд одоо үйлдвэрлэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлуулж, салбарын мэргэжилтнүүд давсны агууламжийг бууруулах төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл өгч, шинэ жор, технологид жилийн турш тодорхой давтамжтайгаар суралцах юм.

Хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллагууд уг арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулан, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг өсгөж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нэр хүндээ эрхэмлэхийг уриалж байна.

Оны эцэст идэвх санаачилга, гарган амжилт гаргасан аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Арга хэмжээнд сайн дурын үндсэн дээр хамрагдах бөгөөд зохион байгуулагчдын зүгээс ямар нэгэн төлбөр хураамж авахгүй болно.

Арга хэмжээнд бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 51-261537, 98883888 дугаарын утсаар холбогдоно уу.

"Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" хоёрдугаар шатны арга хэмжээний нээлтийн мэдээ, удирдамж, шалгуур үзүүлэлтийн талаар энд дарж үзнэ үү. 

"Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" нэгдүгээр шатны арга хэмжээний үр дүнг энд дарж үзнэ үү.


“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээний бүртгэл өнөөдөр дуусна  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй