Шууд Chart

"Амазон" компани өнгөрсөн онд 10 гаруй тэрбум ам.долларын ашиг олжээ

2019-02-18 13:29:46

Цахим худалдааны хамгийн том байгууллагуудын нэг "Амазон" компани өнгөрсөн онд нийт 11.2 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Гэхдээ АНУ-д нэг ч долларын орлогын татвар төлөөгүй байна. 

Тус компани 2017 онд 5.6 тэрбум ам.долларын ашигтай ажилласан ч мөн л орлогын татварт мөнгө төлөөгүй ажээ. Энэ нь тэдний хувьд хоёр дахь жилээ дараалан татварт мөнгө төлөөгүй тохиолдол болж байна. 

2017 онд гаргасан шинэ хуулиас үүдэн тус компани ийнхүү сүүлийн хоёр жил дараалан орлогын татвар төлөхгүй өнгөрөөд буй юм байна. Сонирхуулахад,  “Амазон” компани 2018 оны дөрөвдүгээр улиралд нийт 72.4 тэрбум ам.долларын орлого олжээ. 

Нийтэлсэн: А.Баянмөнх

"Амазон" компани өнгөрсөн онд 10 гаруй тэрбум ам.долларын ашиг олжээ  
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй