
Хельсинки хотноо Финланд улсын аварга бодогч шалгаруулах /Finnish Chess Solving Championchip-2019/ нээлттэй тэмцээнд шатрын бодлого бодолтын ФМ С.Билгүүн мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр дүү С.Чингүүний хамт энэ тэмцээнд оролцсон бөгөөд тэмцээний үеэр дэлхийн шатрын холбооны шатрын бодлого зохиомжийн олон улсын байгууллагын (WFCC) Бодлого бодолтын комиссын дарга, Бодлого зохиомж болон бодлого бодолтын их мастер, дэлхийн олон удаагийн аварга А.В.Селивановтай Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, МШХ-ны Шатрын бодлого зохиомжийн зөвлөлийн дарга Т.Сумьяатай уулзсан байна.
Уулзалтаас 2020 онд Монголд бодлого бодолтын олон улсын /Мongolian Solving Chess Open champion/ нээлттэй тэмцээн зохион байгуулж цаашид хамтран ажиллахаар тохиролцжээ.
С.Билгүүн Финландын аварга бодогч шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.