Шууд Chart

“Эх орны минь байгаль, зэрлэг амьтад миний нүдээр” гар зургийн уралдаан зарлав

2019-02-19 13:35:51

Гуравдугаар сарын 3-ны өдөр буюу “Байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдрийг” тохиолдуулан “Эх орны минь байгаль, зэрлэг амьтад миний нүдээр” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ээс дөрөв дэхь жилдээ зарлаж байна.

Монгол орны байгаль, зэрлэг амьтдын талаар танин мэдэх, мэдлэгээ арвижуулах сонирхолтой ЕБС-ын сурагчдын дунд Монгол орны зэрлэг амьтад, амьдрах орчныг нь өөрийн хардаг өнцөгөөс тусгаж, уран сэтгэмжтэй, бүтээлч байдлаар зурж илэрхийлэхийг уриалж байна.

Хамрагдах хүрээ: Улаанбаатар хотын ЕБС-иудын 6-12 дугаар ангийн сурагчид

Хугацаа: 2019 оны 2-р сарын 25-ны 17.00 цагаас өмнө бүтээлийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн оффист хүлээн авна.

Зургийн заавар: Уран зургийг харандаа, төрөл бүрийн будгаар A3 буюу түүнээс дээш хэмжээний цаасан дээр зурна. Зургийн зүүн доод хэсэгт овог нэр бүтнээр, бүтээлийн нэр, харьяа дүүрэг, сургууль, анги, харилцах утасны дугаар болон бүтээлийн тайлбар зэргийг бичнэ.

Жич: Бүтээл нь хуулбарласан юмуу эсвэл бусдын тусламжтайгаар зурсан бол хүлээн авахгүй. Мөн бүтээлүүдийг буцаан өгөхгүй болно. Энэхүү бүтээлүүд нь манай байгууллагад хадгалагдах болно.

Шагнал урамшуулал:

Тэргүүн байр: өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 100,000 төгрөг (1 сурагч)

Дэд байр: өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 75,000 төгрөг (2 сурагч)

Гутгаар байр: өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 50,000 төгрөг (3 сурагч)

Тусгай байр: өргөмжлөл, үнэ бүхий зүйл (6 сурагч)

Мөн СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн зүгээс шалгарсан бүтээлийн эздэд тусгай шагналыг гардуулна. Эдгээр 12 байр эзэлсэн хүүхдүүдийн бүтээлээр 2019 оны байгаль орчны сэдэвчилсэн хуанли хийнэ.

Жич: Монголын уран зургийн галлерейд (Соёлын төв өргөө дэх) 2019 оны 3-р сарын 4-нд ялагчдад шагнал гардуулна. 3 сарын 4-6-ны хооронд бүтээлүүдийн үзэсгэлэн гарна.

Байгууллагын хаяг: Спортын төв ордны баруун талд байрлах Сан бизнес центрийн 2-р давхарт бүтээлүүдийг хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 11-323719

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Эх орны минь байгаль, зэрлэг амьтад миний нүдээр” гар зургийн уралдаан зарлав  
Үзсэн: 2194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй