Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцана

2019-02-20 07:30:00

-Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 20-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Чингэлтэй дүүрэг

10:00 цагт: Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд байрлах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцана.

Утас: 88010867, 99995105

HUB Инновацийн төв

10:00 цагт: “Миний анхны робот-4” онолын сургалт, арга хэмжээ болно.

Aurug place

14:30 цагт: Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк, “Hobby zone” ХХК, дроны томоохон үйлдвэрлэгч "DJI" нар хамтран “Enterprise Drone” буюу тусгай зориулалтын дроны хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээ, боломжуудыг танилцуулах хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулна.

Утас: 80679370

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцана  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй