
-Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
09:00 цагт: Аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг, аж ахуйн нэгжийн ахмадын байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болно.
"Новотел" зочид буудал
09:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хурлын танхимд болно.
Утас: 91915340, 99047423, 99519677
“Blue sky” зочид буудлын Топаз танхим
09:00 цагт: “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/” төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.
Утас: 99089666, 99209315
Кемпински зочид буудлын Алтай танхим
09:30 цагт: “Улсын бүртгэлийн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн” эхэлнэ.
“Blue sky” зочид буудлын Диамонд танхим
10:00 цагт: “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн нээлт болно. Утас: 88008781
БСШУСЯ
10:00 цагт: БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний тендерт шалгарсан компанийн удирдлагуудтай уулзана.
12:00 цагт: БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЖАЙКА-аас хэрэгжүүлж байгаа Инженер технологийн дээд боловсрол /1000 инженер/ төслийн эхний 22 төгсөгч ирж байгаатай холбогдуулан 22 төгсөгчийн ажлын байрны асуудал болон төслийн хугацааны талаар ЖАЙКА-гийн Зүүн Азийн хэлтсийн дарга ноён Яко Ёошидотой уулзана.
Утас: 88008781
Богд хааны ордон музей
11:00 цагт: “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн гурав дахь жилдээ үзэгчдэд хүрнэ.
Улсын бүртгэлийн ерөнхий газар
11:00 цагт: 2019 онд Улсын бүртгэлийн онлайн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбох асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Корпорейт зочид буудал
11:00 цагт: Эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубээс “Утааг бизнес болгох боломж бий юу?” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас:91818811
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Сэлэнгэ аймгийн Мандал суманд долоон настай хүүхдийн аминд хүрсэн этгээд нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан талаар талийгаач хүүгийн аав, ээж мэдээлэл хийнэ.
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
11:00 цагт: "Олон улсын эх хэлний өдөр" тохиож буйг тохиолдуулан "Монгол бичгээр Мак компьютер дээр бичих шинэ боломж болон Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонт"-ыг танилцуулна.
Утас: 89871140
Монголын хүүхдийн ордон
11:00 цагт: Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа ЕБС-ийн 700 багш, 100 сэтгүүлч, сэтгүүлзүйн ангийн 200 оюутанд монгол хэлний зөв бичих дүрмийн сургалт зохион байгуулна.
Утас: 98985105
Хууль зүйн хүрээлэн
15:00 цагт: “Улаанбаатар хотын бохирдлыг бууруулах иргэнд ойрхон шийдэл” уулзалт хэлэлцүүлэг болно.
Утас: 99103637, 85965585
ӨНӨӨДӨР: "Олон улсын эх хэлний өдөр" тохиож байна | ||
Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.