
Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод пара буудлагын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Дэлхийн шилдэг пара буудлагын тамирчид энэ оны анхны тэмцээнээ эхлүүллээ.
Энэ сарын 14-д эхэлсэн “Дэлхийн цом”-д Монгол улсын баг тамирчид амжилттай оролцож байна. Тэмцээний зургаа дахь өдөр явагдсан эрэгтэйчүүдийн 10 м-ийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар хувийн төрлөөс гадна Г.Баярцэцэг, Г.Ганзоригийн хамт холимог багийн төрлөөр мөнгөн медаль хүртэв.
Монголын пара буудлагын тамирчид анх удаа багаараа “Дэлхийн цом”-ын медальтан боллоо. Манай тамирчдын оролцох дасгал дуусаагүй байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 24-д өндөрлөнө.
Пара буудлагын тамирчин З.Ганбаатар “Рио 2016” паралимпийн наадамд гурван дасгалд өрсөлдсөн бөгөөд туршлагатай тамирчдын нэг билээ.
Монголын пара буудлагын тамирчид “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.