Шууд Chart

Н.Хэрлэн мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-д оролцоно

2019-02-21 11:17:05

 

Олон Улсын уулчдын Холбоо /UIAA/-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах VI цуврал буюу энэ оны отгон цуврал тэмцээн АНУ-ын Колорадо муж, Денвер хотод энэ сарын 22-24-ний өдөр болно.

Уг тэмцээнд оролцохоор Монголын уулчдын үндэсний холбоог төлөөлж Говь-Алтай аймаг, Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин, Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын хошой аварга, ОУХМ Н.Хэрлэн оролцохоор хүлгийн жолоо залжээ. 

Тэрбээр спортын мастер Х.Нямдоо, Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаасан юм.

МУҮХ-ноос АНУ-д зохиогддог дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа өөрийн тамирчнаа ийнхүү сойж байна.

Энэ удаагийн тэмцээнд нийт 16 орны 68 тамирчин оролцоно.

Денвер хот өөрийн Цэцэрлэгт хүрээлэн /Civic Center Park/-д анх удаа энэхүү нэр хүндтэй тэмцээнийг хүлээн авч байгаа аж. ОУУХ/UIAA/-той American Alpine Club хамтран ажиллана. АНУ-ын Колорадо муж бол мөнх цаст уултай нутаг юм.

Дашрамд дуулгахад, ОУХМ Н.Хэрлэн АНУ-ын цувралын дараа ОХУ-ын Москва хотод энэ сарын 26-нд хүрэлцэн ирэх бөгөөд улмаар Киров хотод ДАШТ-ий бэлтгэл хийнэ. Мөсөнд авиралтын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Киров хотноо ирэх гуравдугаар сарын 8-10-нд зохиогдох бөгөөд ОУХМ Н.Хэрлэн МУҮХ-ны баг хамт олонтой нэгдэн дэлхийн шилдгүүдтэй нутгийнх нь дэвжээн дээр өрсөлдөнө.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Хэрлэн мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-д оролцоно  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-02-21 18:04
aztai bas odtoi zaluu daa.zorigtoihon uznee huu.

Бидэнтэй нэгдээрэй