Шууд Chart

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг камераар илрүүлэн баривчилжээ

2019-02-22 10:07:27

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг камерын хяналтын тусламжтай илрүүлж, баривчилжээ. Тодруулбал, тус хэлтсийн шинээр ашиглалтанд оруулж үйл ажиллагаандаа ашиглаад удаагүй байгаа камерын хяналтаар энэ долоо хоногт сэжигтэй тээврийн хэрэгсэл илэрсэн байна. Ийн сэжигтэй машиныг шалгахад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан иргэн "А" гэгч жолоодож явсныг саатуулан баривчилж, хариуцсан хэлтэст хүлээлгэн өгчээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг камераар илрүүлэн баривчилжээ  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй