Шууд Chart

Дорнод аймагт ажилгүйдлийн түвшин буурчээ

2019-02-22 12:02:53

Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2017 онд 1475 иргэнийг ажилд зуучилсан бол, 2018 онд 1561 иргэнийг ажилд зуучилжээ. Ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэнээр Дорнод аймгийн ажилгүйдлийн түвшин 2018 онд 7 хувь хүрч өмнөх оны мөн үеэс 5,7 хувиар буурч, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 49,8 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 44,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дорнод аймагт “Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” /SECIM/ төслийн хүрээнд тус газрын мэргэжилтнүүд болон 13 сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ”, "Ажилд зуучлах үйлчилгээ”, "Мэргэжлийн харилцаа"-ны мэргэшсэн зөвлөхийн сургалтуудыг зохион байгуулжээ. 

Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийг хүлээн авах таатай орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор ганцаарчилсан зөвлөгөө, мэдээллийн өрөөг тус төслийн санхүүжилтээр 2018 оны 10-р сараас тохижуулж 214 иргэнд зөвлөгөө, мэдээлэл хүргээд байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Байнгын ажлын байраар 377 иргэн хамрагдаж 760,300,0 мянган төгрөг зарцуулсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Түр ажлын байранд 658 иргэнийг хамруулж 105,000,0 мянган төгрөг зарцуулсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Шалтгаан нь тус оны санхүүжилт буурсантай холбоотой.

Улирлын ажлын байранд 110 иргэнийг хамруулж 64,800,0 мянган төгрөгийг зарцуулсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22,7 өссөн үзүүлттэй. Шалтгаан нь туршилтын төсөл хэрэгжсэнтэй холбоотой.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй жижиг зээлийн үйлчилгээг Хаан, Төрийн банкиар дамжуулан 20 аж ахуйн нэгж, 52 иргэн нийт 72 төсөлд 802.500.000 төгрөгийг зарцуулж, 135 шинэ ажлын байрыг болгож хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд бүртгэж мэдээлээд байна.


Дорнод аймагт ажилгүйдлийн түвшин буурчээ   
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй