Шууд Chart

Романс луйвар гэж юу вэ

2019-02-22 13:45:34

Романс луйвар нь интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг ба Монгол Улсын иргэд рүү Нигер улсын гэмт бүлэглэлүүд Индонез улсаар дамжуулан халдах гэмт хэрэг ихээр гарч байна. 

Гэмт этгээдүүд сошиал сайтуудаар хохирогчдын судалгааг сайтар хийн тэтгэврийн насны ганц бие эмэгтэй хүмүүсийг  онилж  ихэнх тохиолдолд өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг олж аван улмаар Монгол Улсад очин цуг амьдрах болно, аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна.

Иймд иргэд өөрийн танихгүй хүнийг сошиал орчинд хүрээлэлдээ оруулахгүй байх, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцалж гэмт этгээдүүдийн бай болохгүй байх, хэрвээ дээрхтэй ижил төстэй байдлаар харилцан, өөрөөс тань мөнгө шилжүүлэхийг хүссэн бол цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу...


Романс луйвар гэж юу вэ  
Үзсэн: 1637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-23 02:04
Munkhnar eej

Бидэнтэй нэгдээрэй