
-Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 27-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Новотел зочид буудал
08:30 цагт: “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол”-ын үндэсний форум болно. Утас: 350002
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв
10:00 цагт: Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр эхэлж байгаа талаар болон бусад асуудлаар НЗДТГ-ын Цэргийн штабаас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 325044
Туушин зочид буудал
10:00 цагт: “Ашиг хүртэгч эцсийн өмчлөгчдийг ил тод болгох асуудал, бэрхшээл, практик шийдэл” хэлэлцүүлэг Сүлд танхимд болно.
Гадаад харилцааны яам
10:00 цагт: Монгол Америкийн залуучуудын жилийн нээлтийн ажиллагаа Номин танхимд болно.
Монголбанк
10:00 цагт: Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно. Утас: 88118801, 91992520/
“Энхрий-Эрдэнэ” сангийн байр
10:00 цагт: БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань мисс Э.Энхриймаагийн төсөлд хандивласан 100 мянган юанийг гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 99072366, 91117815, 9916326
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Цагдан хорих байранд шүүгч амь насаа алдсантай холбоотой болон бусад асуудлаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Шүүгч амь насаа алдсан цаг үеийн асуудлаар ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийхээр “Иргэний шударга шүүх” ТББ-аас хэвлэлийн хурал зарлалаа.
Шутис-ийн номын сан
13:00 цагт: Дэлхийн усны ѳдѳрт зориулан ШУТИС-ийн геологи, гидрогеологийн салбараас профессор Марк Гольц болон АНУ-н элчин сайдын яамны мэргэжилтэн нарын нээлттэй семинар зохион байгуулна. Утас: 80044109
ӨНӨӨДӨР: Шүүгч амь насаа алдсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.