
Дорнод аймагт голын мөс цөмөрч дүүрэн зорчигчтой автомашин осолдсон тохиолдол гарчээ. Тодруулбал, энэ сарын 25-нд Улаанбаатар хот руу гарсан 11 зорчигчтой “Истана” маркийн автомашин аймгийн төвөөс 30 орчим км-ын зайд голын мөсөн дээгүүр зорчихдоо, цөмөрч орсон байна.
Ийн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн найман алба хаагч тухайн газарт ажиллаж, зорчигчдыг татаж гаргажээ. Осолд орсон зорчигчдын эрүүл мэнд хэвийн байгаа аж.
Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд он гарсаар мөс цөмөрсөн тохиолдол зургаа дахь удаагаа гарч байна. Энэ сарын эхний байдлаар ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний зузаан харилцан адилгүй байгаа. Тиймээс холбогдох байгууллагаас иргэдийг гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.
Хэрлэн голын мөс цөмөрч 11 зорчигчтой машин осолджээ | ||
Үзсэн: 670 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.