Шууд Chart

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлсэн иргэдээс 2-нд бичгийн шалгалт авна

2019-02-27 14:15:51

Урд хөршийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдаж, ирэх хичээлийн жилд Монгол Улсын 252 иргэнийг тэтгэлэгтэй боловсрол эзэмшүүлэхээр болсон. Тэгвэл Монголоос Хятадын Засгийн газрын тэтгэлэгт 1077 хүн элсэх хүсэлтээ хүргүүлжээ. Тухайлбал, бакалавр 447, магистрантур 519, докторантурт 111 хүн суралцахаар материалаа хүргүүлсэн байна.

Тодруулбал, бакалаврын тэтгэлэгт бүртгүүлсэн элсэгчдээс англи, хятад хэл, математикийн шалгалт, магистр, докторт сурах хүсэлтэй иргэдээс англи, хятад хэлний шалгалт авах аж. Ийн тус шалгалтад тэнцсэн элсэгчдийг ярилцлагад дуудах юм байна.

Дашрамд дуулгахад, хэлний шалгалт өгөх иргэдийг 2В харандаа, баллуур, хар өнгийн үзэг, заавар болон иргэний үнэмлэхтэйгээ очихыг БСШУСЯ-наас анхааруулав. Харин бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн хуваарийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар, цахим хуудас болон БСШУСЯ-ны цахим хуудасны “Гадаадад суралцах” хэсэгт байрлуулах юм байна. 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлсэн иргэдээс 2-нд бичгийн шалгалт авна  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй