Шууд Chart

ӨНӨӨДӨР: Төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол болно

2019-02-28 07:00:00

-Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 28-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Хангарди ордон

09:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан болно.

Утас: 70119921, 99268461

Сүхбаатар дүүргийн ЗДТГ

09:00 цагт: "Орон сууцны барилгын ашиглалт, инженерийн төлөв байдалд гарч буй зөрчил, түүнийг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай" сэдэвт сургалт зохион байгуулна. Утас: 91887887, 99011585

Чингис хаан зочид буудал

09:00 цагт: БОАЖ-ийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 88054040

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

09:00 цагт: Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн  болно. Утас: 88106649

“Рамада” зочид буудал

10:00 цагт: “Аялал жуулчлалд УБТЗ-ын оролцоо хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 99091674, 86114818

Засгийн газрын XI байр

10:00 цагт: Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубээс "Эрдэнэс таван толгой" ХК-ийн "IPO ба ногдол ашиг" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99082638

Төв цэвэрлэх байгууламж

10:00 цагт: БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шав тавих ёслол болно. Утас: 88010867, 80189929

Корпорейт конвейшн центр

14:00 цагт: “Export Mongolia-2019” бизнес форумыг МУИС-ийн Бизнесийн сургууль, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Монгол Улсын Хөгжлийн банк, Олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулна. Утас: 70007889, 80857889

МУИС-ийн I байр

15:00 цагт: АНУ-ын Аляскын их сургуулийн профессор, доктор Жон Даффид хүндэт доктор цол олгох үйл ажиллагаа болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол болно  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй