Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Д.Энхтүвшин: Улс төрийн карьертаа цэг тавьснаар зөв сонголт хийсэн

2019-02-28 09:52:37
Error loading player: No playable sources found

MCS группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин шарк өөрийн цахим хуудсандаа нэгэн сонирхолтой бичвэр оруулжээ. Тэрбээр “2003 онд Ж.Оджаргал захирал надаас компаниа сонгох уу, улс төрөө сонгох уу? гэж асууж байсан нь миний авч байсан хамгийн сайн зөвлөгөө байжээ. Чиний улс төрийн сонголтыг хүмүүс компанийн бодлого гэж хараад байна. Аль нэгийг нь сонго гэсэн.

Улсаа хөгжүүлж гоё болгоход улс төр чухал юм байна гэж бодоод 1990 оны сүүл, 2000 оны эхээр улс төрийн үйл ажиллагаанд нилээн идэвхтэй цаг, хүчээ зардаг байлаа. Гэхдээ энэ асуултаас хойш улс төрийн карьертаа шууд цэг тавьсан. Зөв сонголт хийсэндээ одоо сэтгэл хангалуун байдаг.

1997 онд анх намайг ажилд ороход 100 хүрэхгүй хүнтэй байсан MCS Group өнөөдөр шууд болон шууд бусаар 20 мянган хүнийг ажилтай, төлж байгаа татвар, хураамжаараа 30 мянган хүнийг, нийт 50 мянган хүнийг ажилтай, орлоготой байлгаж байна. Олон залуучуудыг сургаж, чадваржуулж дэлхийд өрсөлдөхүйц болгож байна. Эргээд бодоход өөртөө болоод улсдаа улс төрд байснаас илүү бодитой үнэ цэнэ авчирчээ” гэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Энхтүвшин: Улс төрийн карьертаа цэг тавьснаар зөв сонголт хийсэн  
Үзсэн: 2563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй