Шууд Chart

ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар 461 дүгээр ангид ажиллана

2019-03-01 07:00:00

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 1-ний баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Blue sky

09:30 цагт: "Хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлал"-ыг танилцуулах семинар болно. Утас:80144400

Гадаад харилцааны яам

11:00 цагт: Гадаад харилцааны яамны удирдлагад Төрийн шилдэг байгууллага шагнал гардуулна.

Хэвлэлийн хүрээлэн

11:00 цагт: “Монголын нээлттэй өгөдөл” буюу “Open data” өдөрлөг болно. Утас: 350002, 99082702

MN-Мэдээллийн төв

11:00 цагт: “Дархандаа сайхан амьдарцгаая” ТББ-аас Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

461 дүгээр анги

11:30 цагт: УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувиар ажиллана. Цагдан хорих 461 дүгээр ангид хүний эрхийн нөхцөл байдал хэрхэн хангагдаж байгаатай танилцаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 91662299, 93139093

БСШУСЯ

11:30 цагт: "Хүүхэд-хэрэглэгч" аяны хүрээнд зохион байгуулах ажил, арга хэмжээ болон хэрэглэгч хүүхдийн эрх ашиг хэрхэн хохирдог талаар мэдээлэл өгнө. Утас: 88008781

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: "Засгийн газрын сангуудыг нэгтгэх нэрээр эрх мэдэлтнүүд гэмт хэргийнхээ нотлох баримтыг устгаж болзошгүй нөхцөл үүсч байна" сэдвээр "Хэвтүүл" хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

11:30 цагт: ЖДҮХС-гийн зээлийг 2019 онд жинхэнэ ЖДҮ эрхлэгчид авах боломжгүй болсон талаар "Монголд бид үйлдвэрлэв" ТББ-аас мэдээлэл хийнэ.

 “Скай резорт” цанын бааз

13:00 цагт: Монголын хүүхдийн спортын VI наадмын өвлийн төрлийн шигшээ тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа болно. Утас: 88085456

ЦДҮС ТӨХК-ийн спорт заал

13:00 цагт: Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилтнуудын дунд зохион байгуулагдах таван төрөлт спортын арга хэмжээний нээлт болно. Утас: 99082824, 99109258

Хүүхдийн урлан бүтээх төв

15:00 цагт: Ерөнхий сайдын ивээл дор Хүүхдийн урлан бүтээх төвөөс санаачлан зохион байгуулж буй “Тусгаар тогтнолын үнэ цэн” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлал, уран бичлэг, технологийн анхдугаар наадам, үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 321054, 99189454, 88444845

ТЭЦ-III ТӨХК

15:00 цагт: Монголын эрчим хүчний шилдэг 100 инженер өдөрлөг болно. Утас:99115624

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар 461 дүгээр ангид ажиллана  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй