
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Японы зах зээлд тоогдсон жижиг, дундынхан бага хүүтэй зээлээр “ангаж” байна гэв”, “Нас барсан шүүгчийн хүү С.Төмөрбат: АТГ-ын мөрдөн байцаагч хууль зөрчиж миний ээжийг цагдан хорьсонд маш их гомдолтой байна”, “Монголын баруунтнууд нэгдэх цаг болжээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Сургууль, цэцэрлэгийн барилга царцаасан цүнхэн дэх компаниуд”, “Майкл Виллиамсон: Эрчим хүчний сүлжээ байгуулбал талууд бүгд хожно”, “Б.Шижирболд: Амжилт гаргах хүртлээ тууштай хөдөлмөрлөнө” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Улс төрийн тоймч Ш.Гантулга. Хойд Солонгос “Шоовдор” улс байхаа болино”, “А.Энхжин: Би баян, тансаг байгаагүй ч аавынхаа агуу хайранд өссөн”, “Танхимын ерөнхийлөгчид дөрвөн хүн өрсөлдөв” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.