Шууд Chart

“Ээждээ захидал бичээрэй” уралдаанд 2000 орчим захидал ирлээ

2019-03-01 17:28:12

МҮОНРТ 2007 оноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулж байгаа. Тус захидлын уралдаанд уржнан жил 2300, өнгөрсөн онд 2500 орчим, нийтдээ ойролцоогоор 25000  захидал ирсэн. Тэгвэл энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус уралдаанд өнөөдрийн байдлаар амьдралын гэгээн болон бараан олон өнгө, үйл явдал, сургамж агуулсан 2000 орчим захидал 21 аймгаас ирсэн байна. Түүнээс Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7а ангийнхан, нийслэлийн 77, 127, Төв аймгийн Баяндэлгэр, Цээл сумын дунд сургуулийн сурагчид маш идэвхтэй оролцжээ.

Дашрамд дуулгахад, “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын уралдаанд ирсэн зарим захидлыг МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөр, Монголын радиогийн нэвтрүүлгийн дундуур уншиж, олон нийтэд хүргэж байгаа аж.

Эрхэм үзэгч, уншигч та бүхэн тус уралдааны шилдэг захидлуудыг болон шагнал гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 8-нд МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн сувгаар 17:20 цагаас хүлээн авч үзээрэй.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Ээждээ захидал бичээрэй” уралдаанд 2000 орчим захидал ирлээ  
Үзсэн: 3904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-04 12:26
сайн байн уу шагнал гардуулах ёслолын үйл ажилагаа нь хаан болох вэ очих гэсэн юм аа
Зочин [127.0.0.xxx] 2019-03-03 17:40
цахим хаягаар илгээх гэж олон удаа оролдлоо. чадахгүй байгаа юм байх даа. эсвэл цахим хаягаар авахгүй байсаан юм уу?
Зочин [127.0.0.xxx] 2019-03-03 12:29
Холбогдох дугаар бнуу? Хэдэн цаг хүртэл хүлээж авч байгаа юм бол оо?

Бидэнтэй нэгдээрэй