Шууд Chart

Дөрвөн ихэр хурга гаргажээ

2019-03-04 11:23:57

Сэлэнгэ аймгийн  малчны хотонд дөрвөн ихэр хурга гаржээ. Тодруулбал, энэ сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг буюу гуравдугаар багийн малчин Б.Эрдэнэбаярын шар халзан хонь дөрвөн ихэр хурга гаргажээ. Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж. Тиймээс монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсч үржихийн бэлгэдэл гэж үздэг.

Сонирхуулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Дорнод аймгийн Баян-Уул сумын II багийн нутаг Номгон хэмээх газарт хаваржсан малчин Г.Ганзоригийн хонь ихэрлэж, дөрвөн ихэр хурга гаргаж байсан юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дөрвөн ихэр хурга гаргажээ  
Үзсэн: 2412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй