
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “О.Баасанхүү: Эрдэнэтийн 51 хувийн асуудал “Стандарт” банктай хэлэлцээрт орж байж дуусна”, “Нөхөн сонгууль болох уу?”, “Ардын эмнэлэг шалаараа зулаастай, сургууль таазаараа нураастай байхад Их тэнгэрт ордноо байгуулж, орон сууцаа сүндэрлүүлнэ гэж яриад сонгуульд ороод үз дээ, МАН-ынхаан?” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилтийн 72.4 хувь нь төрийн мөнгө”, “Н.Батцэцэг: Цэргийн амьдрал, хилчид дайчид миний насан туршийн дурсамж” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөг, 55.6 долларыг хэзээ төлөх вэ, Н.Номтойбаяр гишүүн ээ?!”, “С.Баясгалан: ШХАБ-д элслээ гэхэд хоёр хөршөөс бодлогын шахалт ирэхийг үгүйсгэхгүй”, “Хулгайчийн энгэрт Г.Жуковын одон “зүүж”, Ж.Лхагвасүрэн жанжны гар бууг өгөөд явуулжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.