Шууд Chart

Цэргийн алба хаагч золгүй байдлаар нас барлаа

2019-03-05 10:01:19

Он гарсаар цэрэг нас барсан гурав дахь тохиолдол гарлаа.  Тодруулбал, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн сарын 28-нд ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг Налайхын элсний карьер орчимд гарчээ. Талийгаач машины дугуйнд ивээс хийж байх үед гэнэт хөдөлж, түүнийг дайрсан аж.

Эргэн сануулахад, өмнө нь Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг зодуулсны улмаас нас барсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр гарсан. Батлан хамгаалах яамнаас тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Дараа нь Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.В өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд харуулын байрлалаа орхиж, морьтойгоо алга болсон. Дээрх байлдагч хил давсан бөгөөд нас барсан гэдэг нь тогтоогдсон юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цэргийн алба хаагч золгүй байдлаар нас барлаа  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй