
Өвөр Монголын Олон улсын бие чийрэгжилтийн дээд сургууль, Монголын Бодибилдинг фитнессийн холбоотой хамтран ажиллаж эхэлсний таван жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Оюутны аварга” шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээн ирэх зургаадугаар сарын 15-нд ӨМӨЗО-нд зохион байгуулагдах гэж байна.
21 сая төгрөгийн шагналын сантай “Чийрэг кап-2019” тэмцээнд 1994 он болон түүнээс хойш төрсөн тамирчид оролцох боломжтой аж. Мөн ангилал тус бүрийн эхний таван байрт орсон оролцогчид финалд өрсөлдөх эрхтэй бөгөөд финалд шалгарсан 15 тамирчнаас шилдэг 10 тамирчныг мөнгөн шагналаар шагнах юм байна.
“Чийрэг оюутан”-уудыг 21 сая төгрөгөөр шагнана | ||
Үзсэн: 542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.