Шууд Chart

МЗХ 2014 оны төлөвлөгөөгөө нээлттэй болголоо

2014-02-05 16:41:39

Монголын Залуучуудын Холбоо 2013 оны “Оролцъё” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж “Ажилтай орлоготой Монгол Залуу”, “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй”, “Спирт үү, Спорт уу”, “Унадаг дугуйтай Улаанбаатар” гэх мэтчилэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулсан бөгөөд 21 аймагт очиж чуулганыг нь зохион байгуулж тэргүүнийг сонгон үйл ажиллагааг нь сэргээж, идэвхжүүлсэн юм.

Тэгвэл 2014 оны “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхээс гадна шинээр олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд олон нийтэд ил болгож өөрийн www.myf.mn сайтдаа тавьсан байна. Үүнээс хийгдэх томоохон ажиллуудаас нь дурьдвал МЗХ-ны дэргэдэх “ Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” 2014 онд www.myjob.mn сайтыг ашиглалтад оруулсан бөгөөд залуучуудыг бригадын зохион байгуулалтад оруулж бүтээн байгуулалтад ажиллуулах бөгөөд энэ онд 10000 залууг ажилтай, орлогтой болгох, малчин залуучуудыг малжуулах, ногоон ажлын биржийг ажиллуулах, Монгол орны өнөөгийн байдал, нийгэм, өдөр тутмын амьдралын талаар мэдээллээр ханган, тогтвортой ажиллаж амьдрахад нь туслах, мөн "Залуусаа сонсъё" аян орон даяар өрнүүлж санал боловсруулах, хэлэлцүүлэх, хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламж, газрыг зориулалтаар нь ашиглах, МУ-ын Ерөнхийлөгчийн "Том төрөөс ухаалаг төр" уриалгад МЗХ-ноос дэмжлэг үзүүлэх, Азийн Залуучуудын Чуулганыг зохион байгуулах, Улаанбаатар хотоос зайдуу галт тэргээр аялан оны хамгийн анхны нар мандахыг харах, Спорт заалыг залуучуудад хүртээмжтэй, үнэ, цагийн хуваарийг олон нийтэд нээлттэй болгох, Хөл бөмбөгийн спортыг залуучуудад сурталчлах, спортлог байхад уриалах , Улаанбаатар хотыг дугуйн замтай, спортлог нийслэл болгох, Бүсийн залуучуудын байгууллагуудын хамтын ажиллагаа чуулга уулзалт, спорт, урлагаар дамжуулан хөгжүүлэх, идэвхижүүлэх бөгөөд сар бүр залуучуудад зориулсан амьдралын зөв, дадал хэвшилд уриалсан уриалгыг цахим ертөнцөөр дамжуулан өрнүүлэх, Аялал жуулчлалын сурталчилгааны нэгдсэн системийг хөгжүүлэх талаар ач холбогдлыг ойлгуулж аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, МЗХ-ны салбар нэгжүүдийг идэвхижүүлэх, тэргүүлэгч гишүүдийн санаачлагыг дэмжих гэх мэтчилэн олон ажлуудыг зохион байгуулж хийхээр төлөвлөсөн байна. Уншигчид  дэлгэрэнгүй мэдээллийг www.myf.mn сайтаас харж болох юм байна.

 

 
 
 
 
 
 
 
 

МЗХ 2014 оны төлөвлөгөөгөө нээлттэй болголоо  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй