Шууд Chart

Хөлбөмбөг сонирхогч залуусын клуб байгуулагдлаа

2014-02-06 11:35:13

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж,  залуусаа дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах олон ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь залуучуудын сонирхлын клубуудыг байгуулах юм байна.  1-р сарын 3-нд залуучууд анхны уулзалтаа хийж 11 төрлийн клуб байгуулан үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. МЗХ-ны дэргэдэх клубт залуу дугуйчин, залуу эмэгтэйчүүд, залуу бүжигчин, залуу сэтгүүлч, япон хэл сонирхогчдын клуб, залуу гоо зүйч, залуу наадгайчин, өглөөний хүн, номонд дурлагсдын клуб, Англи хэл сонирхогчдын клуб, Испани хэл сонирхогчдын клуб зэрэг 11 клубын үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр дахин нэг шинэ клуб байгуулагдлаа. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан  “Хөлбөмбөг Сонирхогч Залуус” клуб шинээр байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр МЗХ-ны “Залуус танхим”-д 18.00 цагаас анхныхаа уулзалтыг зохион байгуулахаар болжээ. “Хөлбөмбөг Сонирхогч Залуус” клуб нь Монголын Залуучуудын Холбооны өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн “Спирт үү, Спорт уу “ аяныг дэмжиж сар бүр тогтмол үйл ажиллагаа явуулах зорилготой аж. Хөлбөмбөг сонирхогч залуусын өмнө клубын үүд хаалга нээлттэй гэдгийг дуулгалаа.


Хөлбөмбөг сонирхогч залуусын клуб байгуулагдлаа  
Үзсэн: 4075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй