
МЗХ 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт мэргэжил сонирхлоороо нэгдсэн Залуучуудын хороо, холбоод болон тусгай салбаруудыг байгуулаад байгаа юм. Нийт 14 хороо, таван холбоодыг байгуулаад байсан бол өчигдөр “Авто Тээврийн Залуучуудын холбоо” байгуулагдаж үүрэгт ажилдаа ханцуй шамлан орлоо.
Авто тээврийн салбарын оюутан суралцагсад, залуучуудыг хөгжүүлэх, тус салбарт залуусын оролцоог нэмэгдүүлэх мөн тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх зорилготой юм байна. Өчигдөр МЗХ-ны төв байран дээр зохион байгуулагдсан тус хуралдаанаар Зам тээврийн сайдын зөвлөлийн гишүүн, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, Азийн тээвэрчдийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Хайыпхан оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ “Манай тээвэрчин залуус их чадварлаг болсон байна. Гэвч тэднийг нэгтгэх гадаад ертөнцтэй холбох гүүр дутагдаад байсан юм. МЗХ-оос санаачлан “Авто Тээврийн Залуучуудын холбоо” байгуулсан нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил болж байна. Энэ салбарт удаан ажилласныхаа хувьд залуу тээвэрчдэд хэлэх үг, үлдээх сургамж их байна. Тиймээс цаашид дэмжиж хамтарч ажиллах болно” гэсэн юм. Тус холбоог үүсгэн байгуулах хуралдаанд Зам тээврийн яам, Нийслэлийн Тээврийн газар, Монголын Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбоо, Авто тээврийн үндэсний төв, Сутайн буянт, Тэнүүн огоо, УБ такси зэрэг Монголын авто тээврийн салбарын томоохон байгууллагуудын төлөөллүүд оролцсон байна. “Авто Тээврийн Залуучуудын холбоо”-ны тэргүүнээр Б.Цолмонбаяр /Нийслэлийн тээврийн газар ЗУХ-ын дарга/ сонгогдож тэргүүлэгч есөн гишүүн, хяналтын зөвлөлийн гурван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Авто тээврийн салбарын залуус нэгдсэн холбоотой боллоо | ||
Үзсэн: 1711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.