
“Мэдипас” эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч эмч Т.Цэрэнтогтох болон “Та Монгол ээж” төвийн багш, “Хүмүнжүүлэх довтолгоо” аяныг санаачлагч Ц.Наранхандтай эрүүл зөв хооллолтын талаар ярилцлаа.
-Монголчууд эрүүл зөв хооллож чадаж байна уу?
-Т.Ц: Монголд хоол боловсруулах замын өвчлөл их байна. Ходоодны болон улаан хоолойн хавдрын өвчлөлийн тоогоороо дэлхийд хоёрт орсон. Мөн элэгний хавдар, цөс чулуужих өвчин, таргалалт түүнээс үүссэн чихрийн шижин зэрэг хоолтой холбоотой өвчлөл өндөр байгаа. Тэгэхээр бидний идээ, ундааны зохицуулалтад асуудал байна. Хувь хүн өөрөө идэж буй хоол хүнснийхээ талаар ойлголт сул байгаа учраас өөрсдөө өвддөг. Саяхан Япончуудтай хамтарч хеликобактерийн хамгийн их болон бага өвчлөлтэй аймагт харьцуулсан судалгаа хийсэн. Тэгэхэд тухайн аймгийн иргэдээс хеликобактерийн хоруу чанар илрээгүй. Харин бүс нутгийнхаа идээ ундааны зохицуулалтаасаа болж өвдөж байсан. Жишээлбэл, Увс аймгийнхан давс ихтэй цай, халуун цай тогтмол уудаг. Ингэснээр энэ төрлийн өвчлөл үүсгэдэг байх нь. Тэгвэл Хэнтий аймгийнхан давсгүй цай уудаг, цөцгий их хэмжээгээр хэрэглэдэг учир тус аймагт өвчлөл бага байсан.
-Хавдар яагаад залуужаад, ихсээд байгаа вэ?
-Насанд хүрсэн хүмүүс хүүхэдтэйгээ хамт хооллодог. Гэвч эцэг, эхчүүд идэж, хэрэглэж буй хоолныхоо мөн чанарыг танихгүй байна. Хүүхэд насанд хүрсэн хүнийг бодвол хоолыг илүү их хэмжээгээр шингээдэг. Тухайлбал, гэр бүлээрээ арван болохгүй хүнс хэрэглэлээ гэхэд гурвыг нь эцэг, эх долоог нь хүүхэд шингээдэг. Тэгэхээр хүүхдэд илүү их сөрөг нөлөө учруулж байна гэсэн үг. Үүнээс үүдэн өвчлөл залуужиж байна. Өөр нэг асуудал нь монголчууд жилийн дөрвөн улиралтай газар нутагт яаж аж төрөх ёс жаягаа умартсан. Мөн гадны соёлд хэт автсаны гай, сөрөг нөлөө нь монгол хүн өөрийн биед зохицохгүй хоол хүнс хэрэглэж байна. Жишээ нь, Солонгосчууд кимчи хэрэглэснээсээ болж, цөс, нойр булчирхайн хавдраар өвчилдөг. Мөн Колумбд иргэд нь хүнсэндээ хэрэглэж буй ургамлаас болж, улаан хоолойн хавдраар өвддөг. Монголд тэрнээс болж өвддөг гэсэн хоол хүнс байхгүй мөртлөө ходоод, улаан хоолойн хавдрын өвчлөлөөрөө дэлхийд хоёрт орж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл бид өөрөө өөрсдийгөө “хорлож” байна.
-Эрүүл зөв хооллолт орчин цагт л Монголд дэлгэрч байна уу эсвэл өвөг дээдээс маань зөв хооллож ирсэн үү?
-Монгол ахуйдаа шингэчихсэн, ёс заншил болчихсон байсан. Бид одоо суурин газар орон сууцанд амьдраад, алхам тутамдаа машин тэрэг унаад ирэхээр ахуйн зохилдлогоо алдагдаж эхэлсэн. Миний бодлоор Оросын соёл орж ирээд, бид уламжлал ёс жаягаа үгүйсгээд, тэр хэрээрээ сүүлийн 100 жилд нэлээд алдагдсан гэж боддог.
-Зах зээл өргөжин тэлэхийн хэрээр гадны орны хоол хүнсийг хүссэн үедээ худалдаж авах, хэрэглэх боломжтой болсон. Тэгвэл энэ хүслээ хэрхэн хязгаарлах нь зүйтэй вэ?
-Бид амтлах мэдрэмжийн хойноос хэт хөөцөлдөж байна. Хэлний гурван талт амтлах мэдрэмжүүд гоё таашаалтай зүйл мэдэрвэл түүнийг амьдралын утга учир гэж ойлгоод байх шиг байна. Гэтэл энэ нь буруу юмаа гэдэг нь хүний биеийн өвчлөлөөр илэрхийлэгддэг. Амт хэдий гоё ч гэсэн түүний араас хэт хөөцөлдөх хэрэггүй. Хамгийн гол нь биед шимтэй хоол хүнсээ хэдийд ямар үед хэрэглэхээ бодож, идэх ёстой. Саруул ухаантай байж эрүүл биетэй байна. Эргээд эрүүл биетэй хүний ухаан саруул байна.
-Улирлаас хамаарсан зөв хооллолтын талаар мэдээлэл өгөөч?
-Ц.Н: Монголчууд жилийн дөрвөн улирал болон жам ёсондоо нийцүүлсэн арга ухааныг олж таньж, түүндээ тохирсон хоол хүнсээ зохицуулж хэрэглэдэг байсан. Хүнд уурагт биеэс гадна сэтгэл бие, сүнсэн бие гэж байдаг. Тиймээс өвөг дээдэс маань энэ гурван биеийг давхар авч явж байж, хүн эрүүл байх боломжтой гэж үзэж ирсэн. 13 зуунд бидний өвөг дээдэс эмнэлэг, шорон, цагдаагүй нийгмийг бүтээсэн. Тухайн үеийн хүмүүс өвддөггүй, эрүүл аж төрж чаддаг байсан. Энэ юутай холбоотой вэ гэхээр хүн өвчлөлийнхөө 80 хувийг амаараа авдаг. Хүний бие маш ухаалаг бүтэцтэй. Хор байсан ч тан болгож хүртэж чаддаг. Тиймээс хүн 65 өөр дуслын шүлсийг ялгаруулж, хоолоо зөв эрэмбэлж, янзан бүрийн өвчнөөс 80 хувь сэргийлэх боломжтой. Ялангуяа
. Бид үүнийг хэвшил болгоход жаахан төвөгтэй ч хүүхдэд зааж өгөхөд маш амархан. Монголд янзан бүрийн өвчлөл, ялангуяа шүүрэл эрхтний өвчлөл өндөр байна. Тиймээс дээр дурдсан дадлыг хэвшил болгоод ирээдүй болсон үрсээ янзан бүрийн өвчлөлөөс хамгаалах боломж бий.-Т.Ц: Хоол хүнс хүний ходоодонд 3-4 цаг л байх ёстой. Тэгээд гэдэсний үетэй залгадаг. Гэтэл хоолоо зажлахгүй идэхээр илүү удаан хугацаанд ходоодонд байна гэсэн үг. Тэгэхээр тэр тохиромжтой үеээ тааруулж чадахгүй хэтрүүлээд байхаар ходоодны өвчлөл ихсэж, улмаар хавдар нэмэгдэж байна. Монголчууд яагаад бусад үндэстнүүдээс илүү өвчилдөг вэ гэхээр нэгдүгээр, мах их хэрэглэдэг түүнийгээ сайн зажилдаггүй. Хүнд тархины, ходоодны, гэдэсний гэсэн гурван үе байдаг. Тиймээс бид телевиз үзэхгүй, утсаа оролдохгүйгээр дулаан уур амьсгалтай, тухтай сууж байгаад хоолоо амтархаж, талархаж, удаан зажилж идэх хэрэгтэй. Хооллохдоо хоорондоо ярьдаггүй. Энэ бол тархины үе. Хоолоо сайн зажилж идэх, амтархаж идсэнээр ходоодны үе эхэлнэ. Энэ үед хоол идсэний дараа хэвтдэггүй. Яагаад гэвэл хүн хоёр хөл дээрээ явдаг бодгал. Тиймээс иддэг, гаргадаг нь дээр доороо. Дөрвөн хөлт амьтны иддэг гаргадаг нь нэг түвшинд байдаг. Хүний ходоод уутлаг бүтэцтэй учир хоол идсэний дараа хэвтвэл цаашаа шингэдэггүй. Хоол нь ходоодондоо хоночихдог. Тиймээс өглөө нь муухайгаар хэхрүүлдэг, амнаас эвгүй үнэр гардаг. Гуравдугаарт, ходоодон дахь хоол гэдэс рүү явдаг. Цөс, нь нойр булчирхай агшаад цөс гэдэсний шүүрлүүдтэй холилдож, дараагийн үед очдог. Идсэн хоол хүнс ойролцоогоор 24 цагийн дараа хүний биеэс гадагшилдаг. Гэтэл бид хэт амтлах мэдрэмжиндээ хөтлөгдөөд идэж л байвал тухайн хоол хүнс ходоодонд нь удах, өвчлөл үүсгэх нөлөөтэй гэж бодож, тооцохгүй буруу хооллодог.
-Зарим хүн хоол идсэнийхээ дараа хоол шингэхэд сайн гээд гаазтай ундаа эсвэл архи хэрэглэдэг. Энэ хооллолтын хэв маяг зохистой вэ?
-Хүн хоолоо бүхлээр нь идчихээд гэдэс нь цанхайхаар хоолоо шингээхгээд гаазтай ундаа тэр дундаа кола уудаг. Гэтэл заавал тэгж цанхайтлаа хоол идэх шаардлага байхгүй. Хүн хоол идчихээд нэмж идмээр санагддаг. Үүнийг цадсан мэдрэмж гэдэг. Хэмжээ нь болчихсон гэсэн үг. Гэтэл бид хэт их идчихээд хүсэлдээ хөтлөгдөөд ахиад нэмж идээд байдаг. Тэгээд хоол аюулхайд тулаад ирэхээр одоо цадчихлаа гэж ярьдаг. Ходоодооо дүүртлээ идсэний дараа биед мэдрэгддэг мэдрэмж бол үнэндээ өвдөлт. Гаазтай ундаа уухаар ходоодны шүүрэл ихэснэ. Гэхдээ аюулхайдаа тулта\лаа их хэмжээгээр хооллож болохгүй. Хоол идчихээд газтай ундаа уух нь зохицолгүй.
-Ц.Н: Өвлийн улиралд зарим хүн ходоодонд сайн гээд цагаан гаа, яншуй, лимонтой ус уудаг. Энэ нь хүнийг сэрүүдүүлдэг. Халуун ногоо болон кимчи бол халуун оронд хэрэглэдэг сэрүүн чанарын хүнс. Гэтэл бид халуун ногоог халуун чанарын хоол хүнс гэж ойлгоод өвлийн улиралд энэ төрлийн хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлдэг.
Ер нь хүн өөрийгөө таван махбодийн алинд нь хамаарагддаг гэдгээ тодорхойлуулаад хоол хүнсээ зөв зохицуулснаар эрүүл байх бүрэн боломжтой.
-Сүүлийн үед гахай, тахианы мах хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх болсон. Энэ төрлийн мах малын махнаас илүү зөв хүнс байж чадах уу?
-Ингэснээр эрэгтэй хүүхдийг эм мах арвидах гэдэг өвчлөлд маш их өртүүлж байна. Мөн дааврын өөрчлөлтөд орох, сэрүүдэх тохиолдол бий болдог. Улирлаасаа хамаараад хэрэглэж болох, болохгүй үе гэж байдаг. Мөн тухайн амьтны мах яг органик байж чадаж байна уу гэдэг нь асуудалтай. Тиймээс энэ төрлийн хүнсийг маш бага хэмжээгээр, хаяа нэг хэрэглэх нь зөв. Аль болох хүүхдэдээ идүүлмээргүй байгаа юм. Мөн олон төрлийн амтлагчтай хоол хүнс идэх тусам хүний авир тархинд нөлөөлж, хүсэл шунал нэмэгдэнэ гэж монголчууд үздэг. Өмнө нь монголчууд цөөн хэдэн төрлийн дээд чанартай хүнсээ, дөрвөн улиралдаа зохицуулан хэрэглэж, амар амгалан, өвдөх өвчингүй амьдарч ирсэн.
-Сүүлийн үед мацаг барьж, хоолой сойж турдаг, жингээ барьдаг хүн олон болсон. Ингэж жингээ барих нь эрүүл мэндэд сөрөг талтай юу?
-Т.Ц: Энэ буруу. Эмчилгээний зориулалтаар мацаг барьдаг. Тэрнээс хоолоо сойж, хоол идэхгүйгээр турна гэж болохгүй. Бидэнд эрүүл зөв хооллолтын суурь ойлголт дутуу байгаа учраас хүн хүний санаагаар намираад яваад байна. Суурь санаагаа олох хэрэгтэй.
-Хүнсний нэмэлт тэжээл, амин дэм хэрэглэх нь зөв үү?
-Ц.Н: Зарим тохиолдолд тусгай заалт, эмчилгээний зориулалтаар хэрэглэж болно. Гэхдээ монгол хүний наад захын хэрэглэж болох амин дэмийн энгийн арга бол ясны шөл. Хонины чөмөг, тойгны ясны шөл байнга хүүхдэдээ өгч уулгахад хэрэгтэй эрдэс, тэжээлээ авчихдаг. Ядаж л ханиад хүрэхгүй, яс сийрэгжих өвчлөлд өртөхгүй. Монголд хийгдсэн судалгаануудын хариуг харж байхад Д витаминыг хэрэглэх шаардлагатай гэж гарсан. Шинжлэх ухаанаар баталж, нотолсон зүйлсийг амьдрал ахуйдаа хэрэглэж болно. Гэхдээ нэг тал руугаа хэт их туйлшрах шаардлагагүй. Жишээлбэл, үхрийн булууны яс сайн гээд хэт их хэрэглэвэл даралт ихсэх, харвах магадлалтай.
Хүн өвчлөлийн 80 хувийг амаараа авдаг | ||
Үзсэн: 4560 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.