Шууд Chart

Залуусаа ажил олдохгүй байна гэж гомдоллодог цаг өнгөрсөн

2014-02-11 13:45:21

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”, Хөдөлмөрийн яамтай хамтран өнгөрсөн жилээс “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ жил дээрх хөтөлбөрт илүү өргөн хүрээнд олон мянган залуус хамрагдаж байгаагаараа онцлог болж байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 22-оос эхлэн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг 330 суманд  бүтээн байгуулалтад оролцох залуучуудыг бүртгэж эхэлсэн тухай өмнө нь бид мэдээлж байсан.
 
Залуучууд идэвхитэй бүртгүүлж байгаагийн зэрэгцээ ажил олгогч байгууллагуудаас бригадын захиалгын тоо нэмэгдсээр байна. Мөн бригадын зохион байгуулалтад орсон залуучуудыг Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүдэд мэргэшүүлэх сургалт болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх гэх мэт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулах юм байна.
 
Залуу та яг одоо ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөөд, найз нөхөд, ах дүү хамаатнууддаа ажилгүй амьтан гэж чичлүүлээд сууж байгаа бол МЗХ-ны дэргэдэх хөдөлмөрийн биржид хандаад үзэхэд юу нь илүүдэх вэ. Бас ч үгүй бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ. Тиймээс яг одоо МЗХ-ны төв байр 103 тоотод очиж “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”-д бүртгүүлэн үеийн залуучуудын хамт бригадаар эх орныхоо бүтээн байгуулалтад оролцохыг залуучууддаа уриалмаар байна. Хөдөө орон нутгийн залуучууд аймаг, сумынхаа МЗХ-ны Залуучуудын салбар холбоогоор дамжуулан бүртгүүлэх бүрэн боломжтой бөгөөд залуучуудын хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем болох www.myjob.mn сайтаар орж бүртгүүлж болох юм.

Залуусаа ажил олдохгүй байна гэж гомдоллодог цаг өнгөрсөн  
Үзсэн: 1678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй