
Японы “Токио Электрик Пауэр” компани осол болсон “Фүкүшима-1” атомын цахилгаан станц дээрх устгалын ажилд гадаадын ажилчид авна гэж пүрэв гарагт “Асахи Шимбүм” сонинд мэдээллээ.
Зохих дадал бүхий гадаадын иргэдийг 2018 оны сүүлчээр баталсан Японы хуулийн өөрчлөлтийн дагуу авах юм байна. Тус улс дайнаас хойш түүхэндээ анх удаа гадаадын ажиллах хүч ашиглахыг хориглосон хоригоо цуцалсан юм.
Японы төрөөс энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаадын ажилчид өргөнөөр хөлслөн ажиллуулах шинэ систем нэвтрүүлсэн. Энэ системийг ажиллах хүчний хомсдолд орсон эдийн засгийн 14 секторт хэрэглэхээр болжээ. Тухайлбал, барилга, хөдөө аж ахуй, өвчтэй болон өндөр настнуудыг асрах, усан онгоцны барилга зэрэгт ажиллах хүч авах гэж байна.
“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын устгалын ажилд гадаадын ажилчид авна | ||
Үзсэн: 1406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.