Шууд Chart

Газар хөдлөх үеэр 17 хүн бэртэж, гэмтжээ

2019-04-19 10:01:37

Пүрэв гарагт Тайвань арал дээр 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг бид өчигдөр мэдээлсэн. Тайванийн зүүн бүсийн Хуалиен гэдэг газарт өдрийн 13:00 цагийн үед болсон энэ үзэгдлийн үеэр 17 хүн бэртэж, гэмтжээ. Цаг уурын товчооныхны мэдээлснээр газар хөдлөлтийн төв газрын гүний 18.8 км-т байжээ. Газар хөдлөлтийн төвийн ойролцоо нурсан чулуулагт хоёр хүн өртсөн байна.

Төмөр замын удирдлагаас Хуалиен зогсоол дахь усны хоолой задарч, хүлээлгийн танхимууд усанд автсаныг мэдээлжээ. Газрын түлхэлт, чичирхийлэл арлын бүх хэсэгт мэдрэгдсэн байна. Энэ үеэр Тайпей хотод зарим байшин барилгын гаднах плита өнгөлгөө нуржээ.

Мөн хотын метроны үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон юм. Албаныхан одоо хохирлын хэмжээг үнэлж буй юм байна. Түүнчлэн Тайванийн зүүн бүс нутагт газар үргэлжлэн хөдөлж, чичирхийлсээр байгаа тул албаныхан хүмүүсийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Газар хөдлөх үеэр 17 хүн бэртэж, гэмтжээ   
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй