Шууд Chart

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь төрийн хэлээ чөлөөтэй эзэмшсэн байх шаардлагатай...

2019-04-20 13:39:42

Казахстаны Сонгуулийн төв хороо Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд төрийн хэлээ чөлөөтэй эзэмшсэн байх шаардлага тавьж байна. Энэ тухай тус улсын Сонгуулийн төв хорооноос баасан гарагт мэдэгдэлдлээ.

“Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч төрийн хэлээ чөлөөтэй эзэмшсэн эсэхийг Сонгуулийн төв хорооноос байгуулсан Хэлний комиссын дүгнэлтээр батална. Хэлний комисс нь хэл шинжээчид болон бусад мэргэжилтнүүд гээд таваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Казахстаны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид төрийн хэлээ чөлөөтэй эзэмшсэн гэдгээ батлахын тулд Хэлний комиссоос гаргасан сэдвээр хоёроос дээшгүй хуудас бичвэр бичих, гурваас дээшгүй хуудас материал унших, Хэлний комиссын даалгасан сэдвээр 15-аас доошгүй минут илтгэл тавих ёстой. Бичвэрийг нэг цагаас илүүгүй хугацаанд бичих бөгөөд шаардлагатай тохиолдол хагас цагаар сунгаж болно гэж заажээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг зарласан. Сонгууль ирэх 6 дугаар сарын 09-ний өдөр болно. Харин нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлсэн бөгөөд 28-ны өдөр дуусах юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 118 мянгаас дээш сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлага тавигджээ.


Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь төрийн хэлээ чөлөөтэй эзэмшсэн байх шаардлагатай...  
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй