Шууд Chart

БНАСАУ шинэ зэвсгийн туршилт хийснийг Пентагон баталж байна

2019-04-20 16:46:18

Өнгөрсөн Баасан гарагт Өмнөд Солонгосын хэвлэлүүд Умард Солонгост шинэ төрлийн пуужингийн туршилт хийсэн тухай мэдээлж байсан. Тодруулбал, Умардын армийнхан өндөр хурдны тактикийн, удирдлага бүхий пуужингуудыг харвасан тухай Ионхап агентлаг дамжуулж байсан юм. Тэгвэл  Пентагоны  тэргүүний үүрэг гүйцэтгэгч  Албанид айлчлах үеэрээ хэвлэлийнхний  асуултанд хариулахдаа   энэ  мэдээллийг батлаад  байгаа.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик  Шанахан, "Тийм ээ  туршилт хийсэн байсан. Гэхдээ  тагнуулын албаныхаа  үйл  ажиллагааны  талаар  дэлгэрэнгүй ярихыг би хүсэхгүй байна. Ер нь  эхний 24  цагийн  дотор  тагнуулынхан  нягталж шалгадаг. Маш шуурхай нягталдаг гэсэн үг л дээ. Тиймээс одоогоор үүнээс илүү тодорхой мэдээлэл хийхийг хүсэхгүй байна. Ямар ч байсан энэ бол  баллистик пуужин биш байсан. Гэхдээ  илүү тодорхой баттай мэдээлэлтэй болтол  ямар нэгэн дүгнэлт хийх гэж  яарахгүй байна" гэсэн байна.

Мөн Өмнөд Солонгосын хэвлэлд  Умард Солонгосын тал баасан гарагт  нислэгийн өндөр,  радиус багатай  пуужингууд харвасан гэж мэдээлж байна.  Энэ шинэ төрлийн  пуужингуудынх нь  тусгал  20 км орчим гэж мэдээлсэн  байна. Харин  Умард  Солонгосын  хэвлэлд   удирдагч Ким Жон Ун шинэ төрлийн тактикийн удирдлагатай зэвсгийн туршилтын явцтай танилцсан тухай мэдээлж байсан юм. БНАСАУ-ын удирдагч  Ким Жон Ун  ОХУ-д  айлчилж  тус улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй  уулзалт хэлэлцээ хийхээр болсныг албан ёсоор зарласан өдөр ийнхүү Умардын арми шинэ төрлийн  зэвсгээ туршсаныг  хэвлэлүүд  сануулж байгаа.

Мөн Умард Солонгос АНУ-д хандаж 2 талын яриа хэлэлцээнд оролцож байгаа Төрийн нарийн бичгийн дарга Помпеог Тагнуулын төв газрын тэргүүн аснаар соль гэдэг шаардлага тавьсан цаг үетэй  давхцаж байгааг ч онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ шинэ зэвсгийн туршилт хийснийг Пентагон баталж байна  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй