Шууд Chart

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үүрэг чиглэл өглөө

2019-04-21 10:06:11

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”, “Мал хамгаалах сан”, Хөдөө аж ахуйн "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”, “Хөдөө аж ахуй шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв”, “Хөдөө аж ахуйн бирж” зэрэг харьяа байгууллагуудад ажилласан юм.

Уулзалтын үеэр “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” зээлийн эргэн төлөлт, шалгуур үзүүлэлт, сангуудаас олгох дэмжлэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Харин Хөдөө аж ахуй “Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа” эрхзүйн орчинг тодорхой болгох, газрын хөрс хамгаалал, 11 аж ахуй нэгжид газар олгосон асуудлуудын хөндөв. “Хөдөө аж ахуйд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв” –өөс төмс хүнсний ногооны 12 сортыг туршин ажиллаж байна. Хүнсний ногооны техник, ажилтнуудын албан хэрэгцээнд компьютер шаардлагатай байна гэдгийг хэлж байлаа. “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” –наас отрын бүс нутагт өвөлжөө хаваржаа олгосон, аялал жуулчлалын бааз байгуулсан, зарим малчид энэ бүс нутагт зөвшөөрөлгүй нутагладаг зэрэг нь бэлчээрийг сүйтгэх эрсдэлийг бий болгодог байна. “Хөдөө аж ахуйн бирж” 2017 оноос хойш нь 4-5 дугаар сарын хооронд ноолуурын өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тус арилжаанд малчид, хоршоод шууд оролцож түүхий эдийг эцсийн хэрэглэгчдэд шууд худалджээ. Үүний дүнд 2018 онд боловсруулаагүй ноолуур 100-115 мянга, 2019 онд 133-139 мянган төгрөгийн ханштай тогтож, малчдын орлого нэмэгдсэн байна. Мөн дотоодын үйлдвэрлэгч дундын дамжлагагүйгээр түүхий эд бэлтгэгчээс шууд худалдан авалт хийсэн байна. Тус биржээр арилжих бараа, түүхий эдийн нэр төрөл нэмэгдэж, 2018 онд 300,000 толгой малын форвард гэрээ болон 56 тонн мах, арьс ширийг тогтмол нийлүүлэх форвард гэрээний арилжааг зохион байгуулжээ. Ийнхүү харьяа байгууллагын удирдлагууд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлаа ХХААХҮ-ийн дэд сайдад уламжлав.

ХХААХҮ-ийн дэд Ж.Сауле Монгол Улсын Засгийн газраас сахилга хариуцлагыг дээшлүүлж, улам бүр үр бүтээл ажиллахыг үүрэг болголоо. Мөн харьяа байгууллагууд хууль тогтоомжийн дагуу ажиллахаас гадна, гадаад харилцаагаа өргөжүүлэн, ажилтан мэргэжилтнүүд ур чадвараа улам бүр дээшлүүлэх, орон нутгийн нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахын чиглэл болгосон юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ


ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үүрэг чиглэл өглөө  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй