Шууд Chart

Ван И: "Нэг бүс-нэг зам" олон улсын форумд 150 орны төлөөлөгч оролцоно

2019-04-21 12:46:21

""Нэг бүс-нэг зам" бол нээлттэй санаачилга. Сонирхсон бүхэнд нэгдэхийг урьж байна" гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ. Тэрбээр Умард Солонгосын тал төлөөлөгчдөө энэ форумд оролцуулахаар илгээснийг мэдэгдээд тэд АНУ-ын төлөөлөгчидтэй л тэгш эрхтэйгээр олон улсын энэ чуулга уулзалтад оролцохыг онцолсон байна.

Мөн Хятадын Гадаад хэргийн сайд "Нэг бүс-нэг зам" форумыг олон улсын засгийн газрууд, бизнесийн хүрээнийхэн өргөнөөр сонирхдог болсныг тэмдэглэн хэлжээ. Энэ форум нь дэлхийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх ухаалаг хамтын ажиллагааны орон зайг тэлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон байна.

Түүнчлэн энэ форумын ачаар эртний Торгоны замын үеийн харилцааг сэргээж, стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлж, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Бээжинд болох олон улсын хоёр дахь форумд оролцогчдын тоо өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдээд байгааг тэрбээр мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Ван И: "Нэг бүс-нэг зам" олон улсын форумд 150 орны төлөөлөгч оролцоно   
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй