Шууд Chart

Владимир Зеленский хамтран ажиллах багаа танилцуулав

2019-04-21 12:53:17

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны өрсөлдөөнд ялалт байгуулах магадлалтайд тооцогдож байгаа Владимир Зеленский хамтран ажиллах багийнхнаа танилцуулаад байна.

Зеленскийн багийнхнаас Украины Сангийн сайдаар ажиллаж байгаад 2018 оны зун огцорсон сайд асан Александр Данилюкийг хэвлэлүүд ихээхэн онцолж байна. Мөн энэ багт Украины нэрт эмч нарын нэг, нийтлэлч Евгений Комаровскийн нэр багтжээ. 

Нэр дэвшигч Владимир Зеленский "1+1" телесувгийн нэвтрүүлэгт оролцохдоо улс төрийн багийн гишүүдээ танилцуулсан юм. Нийт 20 хүний нэр энд бичигдсэн байсан бөгөөд ихэнх нь олон нийтэд нэг их танил биш хүмүүс байсан байна.

Владимир Зеленский "Тэд бол мэргэжлийн мэргэшсэн улс. Залуу, ухаалаг, гэгээлэг хүмүүс Ерөнхийлөгчийн засаг захиргаанд маань ажиллах болно" гэж мэдэгдсэн байна. Мөн Зеленский тэднийг "Улс төр дэх сайн дурынхан" хэмээн нэрлэжээ.

 Владимир Зеленский шинэ багийнхантайгаа хүчирхэг, тусгаар тогтносон Украин улсыг цогцлоох болно хэмээн амласан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Зеленский хамтран ажиллах багаа танилцуулав   
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй