
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах, яаралтай тусламж болон хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг Улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хэрхэн ханган ажиллаж байгаа тал дээр шалгалт хийсэн байна.
Шалгалтанд нийт 193 байгууллага хамрагдсанаас эмнэлгүүдийн 94.9 хувь нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчинтэй хугацаа бүхий тусгай зөвшөөрөлтэй, 86.2 хувь нь хүн амд тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх, үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлсэн үйл ажиллагааг тусгасан хэтийн төлөвлөгөө болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй, түүнийгээ мөрдөж ажилладаг зэрэг сайн талууд илэрсэн байна.
Мөн маш олон ноцтой зөрчлүүд илэрч, холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэхээр болсон бөгөөд тусгай зөвшөөрөлийг гэрчлэх эмчлэх эрх аваагүй, мэрэгшээгүй 30-аад эмч иргэдийн эрүүл мэндэд үйлчилгээ үзүүлж байжээ. Мөн нэг удаагийн хэрэглээний зориулалттай багаж, материал болох мэс заслын утас, зүүг дахин ашиглаж байсан зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Хурд агентлаг
Эмчлэх эрхээ аваагүй эмч нар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байжээ | ||
Үзсэн: 1445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.