
Шри-Ланкад болсон цуврал халдлагад орон нутгийн Исламын хэт даврагсдыг сэжиглэж байна. Энэ тухай тус улсын Засгийн газраас даваа гарагт Шри-Ланкад үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнэл Тавийт Жамат” гэдэг исламын бүлгийг сэжиглэж байна гэж мэдээлээд байна.
Зарим хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар исламын хэт даврагсдын энэ бүлэг хэрэв халдлагыг үйлдсэн бол, үүнд "Аль-Кайда" болон "Исламын улс" бүлэглэл холбоотой байх магадлалатай гэж олон улсын алан хядах ажиллагааны эсрэг шинжээч ярьсан байна. Мөн Шри-Ланкын Тагнуулын агентлагийн мэдээлснээр “Нэйшнэл Тавийт Жамат” энэ бүлгийг халдлага үйлдэж болзошгүй гэж гадаадын нэгэн тагнуулын агентлагаас мэдээлж анхааруулга өгч байсан юм байна.
Цуврал халдлагад холбогдуулан цагдаа нар 24 хүнийг баривчлаад буй юм байна. Эдгээрээс хэд хэдэн хүн энд дурдагдаж байгаа зэвсэгт бүлгийн гишүүн аж.
Ням гарагт Шри-Ланкад хэд хэдэн удаагийн амиа золиослосон дэлбэрэлтийн улмаас 290 гаруй хүн амь насаа алдаж, 500 орчим хүн бэртэж гэмтээд байгаа юм.
Цуврал халдлагад орон нутгийн Исламын хэт даврагсдыг сэжиглэж байна | ||
Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.