
Алжирын Ерөнхийлөгчийн сонгуульд 32 нэр дэвшигч оролцох хүсэлтээ илэрхийлсэн тухай “Алжерия Пресс Сервис” мэдээллийн агентлаг мэдээллээ. Ирэх долоодугаар сарын 4-ний өдөр болохоор товлогдсон Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших хүмүүс Дотоод хэргийн яам, орон нутгийн өөрөө удирдах газарт хүсэлтээ гаргасан байна. Тэд бүгд бие даан нэр дэвшигч гэнэ.
Шинэ Төрийн тэргүүнийг сонгох хүртэл Алжирын түр Ерөнхийлөгчөөр 77 настай Абделькадер Бенсалех ажиллаж байгаа юм. Гэхдээ тэрбээр хуулийн дагуу ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхгүй.
Даваа гарагт Алжирын нийслэлд орших Үндэстний ордонд улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх үндэсний зөвлөлдөх уулзалт болсон юм. Бесалехийн санаачлан явуулсан энэ уулзалтаар сонгуульд бэлтгэх, явуулах үндэсний хараат бус газар байгуулах талаар хэлэлцжээ.
Уулзалтад улс төрийн намуудын удирдагчид, иргэний нийгмийн төлөөлөл, түүнчлэн хуульч, Үндсэн хуулийн эрх зүйн мэргэжилтнүүд оролцсон байна. Харин сөрөг хүчнийхэн энэ уулзалтад бүрэн бүрэлдэхүүнээрээ "бойкот" хийжээ.
Алжирын Ерөнхийлөгчийн сонгуульд 32 нэр дэвшигч оролцох хүсэлт илэрхийлжээ | ||
Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.