Шууд Chart

Залуусаа хамтдаа бүжиглэе

2014-02-12 16:23:57

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу бүжигчин” клуб нь өнгөрсөн сарын 6-нд залуусын чөлөөт цагийг зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх, залуучуудыг хөдөлгөөний эвсэлтэй болгох, бүжиг сурах хүсэл эрмэлзэлтэй залууст хүссэн чиглэлийнх нь бүжгийг зааж сургах, залуучуудтай хамтран ажиллах зорилгоор байгуулагдсан клубын анхны уулзалт маргааш 17:00 цагт Монголын залуучуудын холбооны “Залуус танхим”-д зохион байгуулахаар болсон байна. 

Клубын гишүүддээ латин америк бүжгийн нэг төрөл болох Бачата бүжгийг заахаас гадна клубын гишүүдийг танилцуулан Бачата бүжгийн үүсэл, аялгууны талаар онолын мэдээллийг өгөх юм. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэн бүжгийн урлагаар хичээллэх хүсэл эрмэлзэлтэй залууст клубын үүд хаалга нээлттэй бөгөөд 99265297, 88244493 эдгээр утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.


Залуусаа хамтдаа бүжиглэе   
Үзсэн: 1752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй