
Бразилийн Дээд шүүхээс экс Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн ялын хугацааг бууруулж, найман жил 10 жил хорих ял болгон өөрчиллөө. Тэрбээр авлигын хэргээр ял эдэлж байгаа юм гэж “Фрэнс 24” теле суваг мэдээлж байна.
Шүүхийн дөрвөн гишүүний гурвынх нь ялын хугацааг бууруулах санал гаргасан бол дөрөв дэхийнх нь шийдвэр хүлээгдэж байгаа юм. Экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Силваг яаралтай суллах асуудлаар давж заалдах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, ялын хугацааг нь бууруулжээ.
Луис Инасиу Лула да Силва нь хээл хахуулийн хэргээр 12 жилийн хорих ял авсан. Үүнээс гадна шүүхээс түүнийг мөнгө угаасан хэрэгт буруутгаж, хорих ялыг нь 13 жил болгон нэмжээ.
Луис Инасиу Лула да Силвагийн ялын хугацааг бууруулжээ | ||
Үзсэн: 844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.