
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар ОХУ-тай хамтран ажиллана гэдгээ АНУ-ын талаас илэрхийлж эхэллээ. АНУ-ын Төрийн департаментийн олон нийттэй харилцах албан тушаалтан Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг уулзсаны дараа ийм байр суурь илэрхийлсэн байна.
Тэрбээр “АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилтоо биелүүлэхийн тулд улс орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэж ярьжээ. Мөн ОХУ-тай хамтран ажиллах шаардлагатай гэсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "ОХУ, Умард Солонгосын уулзалт болохоос өмнө Пехнъянтай хийж байгаа цөмийн яриа хэлэлцээ адармаатай бөгөөд төвөгтэй байх болно” гэж АНУ-ын хэвлэлд ярьсан байна. Тэрбээр “Энэ үйл явцыг хэрхэн урагшлуулах талаар яриа хэлэлцээр хийх өөр боломжууд гарч ирнэ гэж найдаж байна” гэжээ.
Зарим хэвлэлд АНУ Владимир Путин, Ким Жон Ун нарын уулзалтын үр дүнг хэлэлцэх зэргээр Умардын талтай хийж байгаа яриа хэлэлцээгээ гацаанаас гаргаж, сэргээх арга замыг эрэлхийлэхээр төлөвлөж байна гэсэн байна.
Владимир Путин, Ким Жон Ун нар Владивостокт болсон уулзалтаараа цөмийн зэвсгээс ангижруулах зэрэг Умардын талтай холбоотой асуудлуудаар хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэж тохиролцоод байгаа юм.
АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар ОХУ-тай хамтран ажиллана | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.