Шууд Chart

Нотр-Дамаас холгүй орших орон сууцнуудад их цэвэрлэгээ хийхийг уриалжээ

2019-04-29 12:25:54

Нотр-Дамаас холгүй орших орон сууцнуудад Дарь эхийн сүмд гарсан галын дараа байр сууц нь хар тугалгаар бохирлогдсон байж болзошгүй тул оршин суугчдад их цэвэрлэгээ хийхийг уриалжээ. Цагдаагийн байгууллагаас гаргасан энэ мэдээллийг “Гвардиан” хэвлэл дамжуулсан байна.

Мэдэгдэлд “Лабораторийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд, галын үед онгорхой үлдээсэн байр сууцанд тоос тортог буусан байх магадлалтай” гэж тэмдэглэжээ. Энэ нь сүмийн ганжир хэсэгт байсан хартугалга байж болзошгүй тул Нотр-Дамын ойролцоох хороололд амьдардаг хүмүүсийг гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, цэвэрлэгээний үеэр нойтон салфетка хэрэглэхийг уриалсан байна.

Сүмийн ойролцоох олон нийтийн бүс хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй байгаа болохоор хар тугалгын түвшин хэвийн хэмжээнд хүртэл түр хаахаар болжээ. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах “Робин гүүд” байгууллагын мэдээлснээр галд сүмийн дээвэр болон ганжир хэсэгт байсан 300 орчим тонн хар тугалга хайлсан гэнэ.

Харин гал гарснаас нэг хоногийн дараа Парисын агаарын чанар хэвийн хэмжээнээс хэтрээгүй гэж “Эйрпариф” мэдээлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Нотр-Дамаас холгүй орших орон сууцнуудад их цэвэрлэгээ хийхийг уриалжээ  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй