Шууд Chart

Индонезийн сонгуульд ажилласан 270 гаруй хүн нас баржээ

2019-04-29 14:36:57

Илүү цагаар ажиллаж, ядаргаанд орсны улмаас Индонезийн Ерөнхийлөгчийн болон парламентийн сонгуулийн ажилтнуудаас 270 гаруй хүн нас барж, 1800 гаруй хүний бие өвдсөн гэж тус улсын Сонгуулийн хорооны Хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдээлсэн байна. Ядарч, бие нь өвдсөнөөс болж нас барсан ажилтны тоо нэмэгдэх магадлалтай байна.

Индонезийн Сангийн яамнаас нас барсан ажилтнуудын ар гэрийнхэнд нөхөн олговор олгохын хажуугаар Эрүүл мэндийн яамнаас нь эмнэлгүүдэд хандан сонгуулийн ажилтнуудад онцгойлон анхаарал тавихыг хүссэн байна.

260 сая сонгогч оролцож, дэлхийн хамгийн нүсэр сонгуулиудын нэгд тооцогдож байгаа энэ сонгууль дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болсон. Одоогоор сонгуулийн ажилтнууд саналын хуудсыг тоолж байна. Тавдугаар сарын 22-нд албан ёсны дүн гарна.

Урьдчилсан дүнгээр Индонезийн одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо 54 хувийн санал авч, ялалт байгуулах магадлалтай болоод байгаа юм. Мөн энэ сонгуулиар орон нутгийн буюу тойргийн парламентийн гишүүдийг сонгох юм. Үүнд 80 хувийн ирцтэйгээр нийт 193 сая хүн саналаа өгч, 800 гаруй мянган цэгт байгуулсан санал хураах байранд хүн бүр таван хуудас бүхий саналын хуудас бөглөсөн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Индонезийн сонгуульд ажилласан 270 гаруй хүн нас баржээ   
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй