Шууд Chart

“Боинг 737 МАX” загварын онгоцны нислэгийг хорих асуудлыг судалж байжээ

2019-04-29 15:03:15

АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн газраас өнгөрөгч 2018 онд “Боинг 737 МАX” загварын онгоцны нислэгийг хорих асуудлыг судалж байсан гэж “The Wall Street Journal” мэдээлжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард буюу “Lion air”-ийн онгоцны ослын дараахан тус зохицуулах газраас ийм арга хэмжээ авах гэж байсан гэнэ.

Энэ нь нэг талаараа онгоцонд аюулгүйн стандартын функц байгаагүйтэй холбоотой юм байна. Тодруулбал, дайралтын өнцгийн алдаатай мэдрэгчийн тухай нисгэгчдэд анхааруулах функцгүйгээс болж ийм шийдвэр гаргах гэж байсан гэж хэвлэлд мэдээлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

“Боинг 737 МАX” загварын онгоцны нислэгийг хорих асуудлыг судалж байжээ   
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй