
Оросын цэргийн зардал хоёр жил дараалан буурч, батлан хамгаалах төсөв нь 61.4 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр тус улс дэлхийн чансаанд зургаад бичигдэж эхэлсэн байна. Стокгольмын олон улсын энхийн асуудлын судалгааны хүрээлэнгийн даваа гарагт гаргасан “2018 оны гол тоглогч орнуудын цэргийн зардлын чиг хандлагын тухай тайлан”-гаас үзэхэд, ОХУ 2006 оноос хойш анх удаа батлан хамгаалах зардалдаа хамгийн их мөнгө зарцуулдаг эхний таван орны тоонд багтаагүй байна.
Энэ тайлангаас үзэхэд, ОХУ 2010-2015 онд батлан хамгаалах төсвөө жил бүр 4.9-16 хувиар нэмсэн байдаг. Харин 2016 оноос хойш цэргийн зардлаа танаж эхэлжээ. Ингээд 2018 онд ОХУ-ын цэргийн зардал 2.5 хувиар буурсан байна. Гэхдээ тус улс Зүүн Европтоо цэргийн зардал хамгийн өндөр улс хэвээр байгаа юм.
Тэгвэл дэлхий дахинаа өнгөрөгч онд цэргийн нийт зардал өсөж, 1822 тэрбум ам.долларт хүрсэн нь 1988 оноос хойших тооцооллоос хамгийн өндөр нь болоод байна. Батлан хамгаалах зардал хамгийн өндөр таван улсын тоонд АНУ, Хятад, Саудын Араб, Энэтхэг, Франц улс оржээ. Энэ таван улс дэлхийн нийт батлан хамгаалах зардлын 60 хувийг дангаараа эзэлж байна. АНУ гэхэд 649 тэрбум ам.долларын зардал гаргасан нь дараагийн найман улсынхаа зардлыг нийлүүлсэнтэй тэнцэж байгаа юм.
Харин хоёрдугаар байрт БНХАУ оржээ. Тус улс өнгөрсөн онд цэргийн зардлаа таван хувиар нэмж, 250 тэрбум ам.доллар болгосон юм.
Оросын батлан хамгаалахын төсөв 2 жил дараалан буурчээ | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.